Бид бүгд Монгол

Манай блогт дахин зочлоорой!!! BidMongolia.tK

\"Хурд\"-ынхантай Г.Эрдэнэтунгалаг барьцсан уу

2013-11-24 20:55
Дуучин Г.Эрдэнэтунгалагийн  "Best of Erdenetungalag" тоглолт ирэх сарын 1-нд болох билээ. Тэгвэл энэхүү тоглолтын өмнө буюу энэ сарын 29, 30-нд “Хурд” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болох юм. Тиймээс ч "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр Г.Эрдэнэтунгалаг руу залгаж "Уг нь бид 1-нд дахин тоглох санаатай байсан юм. Гэтэл чи ах нараа том хаалаа даа" гэсэн байна. “Хурд” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтыг хоёр өдөр хийгээд ч фэнүүд нь бүгд үзэж амжихгүй учраас дахин нэг өдөр сунган тоглох санаа тэдэнд байсан биз. Гэтэл “Хурд”-ынхнаас дутахааргүй олон хүн цуглуулж чадах Г.Эрдэнэтунгалагийн тоглолт тэдэнд шавар хаасан бололтой. Ямартай ч өөр өөрийн гэсэн сонсогчтой эдгээр хамтлаг, дуучдын тоглолтыг үзэх хүмүүст тоглох өдөр нь олон байх тусмаа л хүртээмжтэй болов уу.
Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : Pro Gamer | Уншсан (216) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. amaraa :
    2013-11-25 03:54

    Bitgii hudlaa busdiin hoorond yas hayj bgaach shal hudlaa medeelel sanaanaasaa shasgaad bhiin

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл